МАТАД СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Энэхүү дотоод журмыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар бүлгийн 130 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн болон холбогдох төрийн захиргааны төв байгуулллагаас гаргасан тушаал, шийдвэрт нийцүүлэн багш ажилтнуудын саналыг тусгасан болно.
  • Дотоод журам нь байгууллагын үйл ажиллагааг зохицуулах, сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, багш ажилтнуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон болно.
  • Дотоод журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.
  • Дотоод журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд хяналт тавина.

 Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, бүтэц зохион байгуулалт

  • Үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт
    • Цэцэрлэг нь ердийн хэв шинжтэй байна.
    • Цэцэрлэгийг цэцэрлэгийн эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно.
    • Цэцэрлэгийн өөрийн удирдлага нь цэцэрлэгийн зөвлөл бөгөөд Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу байгуулна.
    • Цэцэрлэгийн мэргэжил арга зүйн удирдлагыг Заах аргын нэгдэл хэрэгжүүлнэ.
    • Заах аргын нэгдлийн ажиллах журмыг багш нарын зөвлөлийн саналыг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгч батална.
    • Цэцэрлэг нь орон нутгийн боловсролын удирдах байгууллагаас гаргасан мэргэжлийн удирдамж чиглэлийг баримтлана.
    • Байгууллагын ардчилал ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулна.
    • Төрийн болон төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага, иргэдтэй гэрээ хэлцэл байгуулан үр дүнтэй хамтран ажиллана.

 Гурав. Төлөвлөгөө, тайлан түүнд тавих хяналтын тогтолцоо

 Ажил үйлчилгээний төлөвлөлт, тайлан, хяналт

    • Байгууллага нь үйл ажиллагаагаа жилээр болон хичээлийн жилээр төлөвлөж явуулна.
    • Төлөвлөгөөнд байгууллагын эрхэм зорилгыг тодорхойлж, тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүд, хичээлийн жилийн зорилго, зорилт, нийт багш ажилтан, эцэг эхийн саналыг тусган улирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлэн, эрхлэгч батална.
    • Төлөвлөгөөнд тусгасан ажлын хэрэгжилтийн тайланг улирал, хагас, бүтэн жилээр гаргаж хамт олны хуралд танилцуулж шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана.
  • Байгууллагын нэгжүүдийн төлөвлөгөө /ЗАН, Эцэг эхийн зөвлөл, бусад зөвлөлүүдийн/
    • Нэгжүүд нь үйл ажиллагаагаа улирлаар төлөвлөж явуулна.
    • Төлөвлөгөөнд нийт багш ажилтны саналыг авч тусган байгууллагын даргаар батлуулна.
    • Төлөвлөгөөнд тусгасан ажлыг улирлаар дүгнэж ажилтнуудын хурлаар хэлэлцүүлэн биелэлтийг хангаж ажиллана.
  • Ажилтны төлөвлөгөө тайлан, хяналт
    • Ажилтан нь сараар ажлаа төлөвлөж ажиллана. Ажилтны төлөвлөгөөг эрхлэгч батална.
    • Ажилтны гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний гүйцэтгэлийг сар бүр тооцож, үр дүнг улирлаар үнэлж, дүгнэж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллана.

Дөрөв. Дотоод ажлын зохион байгуулалт

Байгууллага нь 7 хоног тутмын 5 дахь өдөр ажил төрлийн хурлыг хийж, хурлаар өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, явцын талаарх мэдээллийг сонсож, ирэх 7 хоногт гүйцэтгэх сургалт хүмүүжлийн ажил болон бусад арга хэмжээг товлоно.

  • . Хурлаар хэлэлцсэн ажил, арга хэмжээ, үүрэг даалгаврыг ажил хариуцсан ажилтан тэмдэглэж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
  • . Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалт болон олон нийтийн харилцаа түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэгдсэн хурал цуглаан дээр  нийтэд сурталчлан түгээж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль холбогдох бусад хууль эрх зүйн актуудыг эцэг эх, иргэд, олон нийтэд нээлттэй сурталчилж хүргэнэ.
  • . Байгууллагын ажилтан бүрийг ажлын байран дээр нь мэргэжил боловсролыг дээшлүүлэх, бүс орон нутаг, үндэсний хэмжээнд зохион байгуулагдах төвлөрсөн сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, шийдвэр гаргах хэмжээний бүх ажилд томилон ажиллуулна.
  • . Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу цэцэрлэгийн эрхлэгч ажилтан албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.
  • . Цэцэрлэгийн нийт багш ажилчид эрүүл мэндийн үзлэгт орж тухайн ажлын байранд тавигдах ажлын байранд тавигдаж буй эрүүл мэндийн шаардлагыг хангаж буй эсэх тухай магадлагааг гаргуулна.

Тав. Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх

 Иргэнийг ажилд авах

    • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах мэргэжлийн ажилтан, албан хаагчийг цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар тухайн ажилд сонгон шалгаруулж авна.
    • Сул байгаа орон тоонд орохыг хүссэн иргэний хүсэлтийг хүлээн авч, судалж танилцана.
    • Цэцэрлэгийн эрхлэгч нь ажилд орохыг хүссэн тухайн иргэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.
    • Ажилд орохыг хүссэн иргэн эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт орж, тухайн ажлын байранд тавигдаж буй эрүүл мэндийн шаардлагыг хангаж буй эсэх тухай магадлагаа гаргуулна.
    • Ажилд орохыг хүссэн иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ.

а/ Боловсролын үнэмлэх, диплом, сертипикат

б/ Иргэний үнэмлэх

в/ Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн тухай эмнэлэгийн магадлагаа

г/ Нийгмийн даатгалын дэвтэр

д/ Төрийн албан хаагчийн анкет

  • Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог хууль тогтоомж, хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, ажилтнаар судлуулна.
  • Ажилтныг ажлаас чөлөөлөх
    • Ажилтныг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.
    • Ажлаас чөлөөлөглөгдсөн ажилтанд зохих тэтгэмж олгох эсэх асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ.

 Зургаа. Ажил амралтын цагийн горим

6.1.   Ажлын цаг

  • Ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 байна. Өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг,   Зарим тохиолдолд ажлын өдрийн үргэлжлэлийг 7 хоногийн ажлын цагт багтааж зохиуцуулж болно.
  • Ажил эхлэх, дуусах завсарлах цагийг тухайн ажилтны гүйцтгэх ажил үүргийн онцлог, ээлжийн хуваарь зэргийг харгалзан зохицуулна.
  • Цаг үеийн шаардлагаар ажлын ачаалал нэмэгдсэн үед ажилтантай тохиролцсоны үндсэн дээр нийтээр амрах болон баяр ёслолын өдрүүдэд ажиллуулж болно.
  • Хүүхдийг өглөө 7.30-8.30 цагийн хооронд хүлээн авна. Орой 17.00-18.30 цагт хүүхдийг эцэг эхэд хүлээлгэн өгнө.
  • Завсарлах цагийг тухайн ажилтан гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогийг харгалзан зохицуулж 1 цагийн завсарлага авч болно.
  • Ажлын цагийн бүртгэлд бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.
  • Амралтын цаг
    • Ажилтны саналаар тухайн жилийн ээлжийн амралтын хуваарийг гаргаж эрхлэгчийн тушаалаар  баталгаажуулна.
    • Багш ажилтнуудад ээлжийн амралтыг  биеэр эдлүүлэх ба багшаас бусад ажилчидцэцэрлэгийн захиргаатай тохиролцсоны үндсэн дээр жилдээ багтаан амралтаа эдэлж болно.
    • Ажилтан нь ажлын цагт багтах цагаар ажлын шаардлагаар өөр байгууллагад /гадуур/ ажиллах тохиолдолд эрхлэгч ба жижүүр багшид мэдэгдэж гадагш ажлаар явах тухайгаа ирцийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.
    • Ээлжийн амралттай ажилтанг ажлын шаардлагаар амралтын хугацаа дуусахаас өмнө ажилд эргүүлж оруулбал амралтын дутуу хоногийг нөхөн эдлүүлнэ.

 Долоо. Цалин, хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, түр чөлөө

7.1. Цалин хөлс

  • Багш ажилтны үндсэн цалинг ТҮБД, ТҮ-ийн албан тушаалын ангилал зэрэглэл, цалингийн жишигт заасны дагуу мөрдөнө.
  • Нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид  зааснаар  олгоно.
  • Цэцэрлэгийн багш, ажилтнуудад улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 10-15%-иар сар бүр тооцож улирал бүр олгоно.
  • Шагнал урамшуулал
    • Улс аймгийн чанартай уралдаан тэмцээн олимпиадад өөрөө болон бэлтгэсэн хүүхэд нь сайн оролцож 1-5 дугаар байр эзэлбэл цалингийн 5-25 хувиар эзэлсэн байрыг харгалзан өсгөж урамшуулна.
    • Жил бүрийн шинэ жилийн баяраар “Оны тэргүүний багш, ажилтан” тус бүр 1-ийг хамт олны хурлаар хэлэлцүүлэн шалгаруулж, шагнаж урамшуулна.
    • Хөдөлмөрийн гэрээнд заасан болон дотоод журамд заасан үүргээ хангалттай сайн биелүүлсэн, цэцэрлэгт өөрийн ажил үүргийн чиглэлээр болон бусад чиглэлээр шинэлэг зүйл санаачлан хийсэн ажилтныг цалингийн 20 хүртэлх хувиар шагнаж урамшуулна.
  • Тэтгэмж, тэтгэвэр, олговор, нөхөн төлбөр, хөнгөлөл
    • Ажилтанд тэтгэвэр, тэтгэмж, олговор, нөхөн төлбөр тогтоож олгох асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон дээд шатны шийдвэр, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
    • Ажилтан өөрөө нас нөхцсөн тохиолдолд 200000 төгрөг, гэр бүл, үр хүүхэд, асран хамгаалагчид нь нас нөхцвөл 100000 төгрөг, ойр дотны ах дүү, төрөл төрөгсөд нь нас нөхцвөл 30000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.
    • Төрсөн үр хүүхэд, эхнэр, нөхөр нь удаан хугацаагаар өвчилсөн, тэднийг эмчилгээнд авч явах болсон тохиолдолд багш ажилтанд цэцэрлэгийн төсвөөс 30000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ.
    • Хичээлийн жилд нэг удаа бичиг хэргийн материалын тусламж олгоно. /Бичгийн цаас, өнгийн цаас, хайч, цавуу бал г.м сургалтын хэрэглэгдэхүүн/
  • Түр чөлөө
    • Ажил олгогч нь ажилтны хувийн амьдралд ямар нэг хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд өөрийнх бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөө олгож болох ба нэг удаагийн чөлөөний дээд хугацаа ажлын 3-5 хоног байна.
    • Чөлөө нь тэтгэмжтэй ба тэтгэмжгүй гэж 2 янз байна.

Дараахь тохиолдолд тэтгэмжтэй чөлөө олгоно.

  1. Тухайн ажилтны гэр бүлийн гишүүд, асрамжинд нь байдаг хүмүүс нь хүндээр өвчилсөн, нас барсан тохиолдолд ажлын 5-10 хоног
  2. Ар гэр, эд хөрөнгө нь гамшигт нэрвэгдсэн үед түүнийг хамгаалах, хохирлыг арилгахад 3-5 хоног цалинтай чөлөө олгоно.
  3. Чөлөөгөөр явах хугацаандаа цэцэрлэг хамт олонд шаардлагатай албан үүргийг давхар гүйцэтгэхээр харилцан тохиролцож тухайн үүргээ биелүүлсэн бол
    • Эцэг эх, үр хүүхэд гэр бүл нь өвчтэйн улмаас 1-2 сар хүртэлх хугацаагаар заавал сахиж эмчлүүлэх шаардлагатай эмчийн дүгнэлт гарсан бөгөөд ажилтан өөрөө сахих, асрах хүсэлтээ гаргасан бол цалингүй чөлөө олгож болно.
    • Хэрвээ багш ажилтан эмчийн магадлагаагаар ажиллах боломжгүй болж жилийн чөлөө авах хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд жилийн чөлөөг олгох ба энэ тохиолдолд тухайн ажилтан нийгмийн даатгалын шимтгэлийг хувиараа төлнө.
    • Багш ажилчид хувийн ажил төрлийн шаардлагаар чөлөөгөөр явах тохиолдолд 3-аас хэтрэхгүй хоногийн цалинтай чөлөөг хичээлийн жилийн хугацаанд нэг удаа олгож болно.

Найм. Хөдалмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

  • Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
    • Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулна.
    • Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан эсвэл зөрчлийг давтан /2удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана.
    • “Багшийн ёс зүйн дүрэм”-ийн заалтуудыг зөрчсөн багшид “Хөдөлмөрийн тухай хууль”, “Багшлах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хасах журам”-ын хүрээнд хариуцлага хүлээлгэнэ.                                     2. Эд хөрөнгийн хариуцлага
    • Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг эрхлэгчийн тушаалаар баталж мөрдөнө.
    • Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 132,133, 135, 136 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хариуцлагын тухай заалтуудыг мөрдөж ажиллана.

Ес. Ажилтны эрх, үүрэг

9.1. Багш, ажилчдын нийтлэг үүрэг:

  • Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль бусад хууль тогтоомж, дүрэм, дотоод журмыг мөрдөж, хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцсон үүргээ
  • Байгууллагын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаа, ажил үйлчилгээний технологийн горимыг чанд сахин биелүүлж, өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, үр бүтээлтэй ажиллах
  • Хариуцсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах ба бусдад дамжуулахгүй, ажлын байрыг эмх цэгцтэй цэвэр байлгах
  • Төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт дээдлэн, хөдөлмөрийн сахилга бат хувийн зохион байгуулалтыг чанд сахиж, зан харилцааны ёс зүй, багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллах, байгууллагын нууцыг чанд хадгалах
  • Ажил үйлчилгээний аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн тухай бүрт, хүний  амь бие эрүүл мэндэд нь сөрөг аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажлаа зогсоож, энэ тухай ажил олгогчид яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
  • Эзэмшиж буй албан үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, судалгаа, анализ хийж илтгэх, чадвараа дээшлүүлэхэд анхааран ажиллах
  • Цэцэрлэгийн захиргаанаас зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох
  • Цэцэрлэгин орчимд болон ажлын байранд согтууруулах ундаа, архи тамхи хэрэглэхгүй байх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн эрүүл мэндийг дэмжсэн орчин бий болгох
  • Эрүүл мэндийн үзлэгт 6 сар тутам бүрэн хамрагдаж байх
  • Авилга хээл хахууль болон бусад гэмт хэргийн талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах, үр дүнг тооцох, нөлөөнд автахгүй байх
  • Ажилтан нь дор дурьдсан эрх эдэлнэ.
    • Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хөдөлмөрийн ба  хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад хөнгөлөлт эдэлнэ.
    • Монгол Улсын Боловсролын тухай хууль, Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан эрхээ эдэлнэ

Арав. Багшийн эрх үүрэг

  • Багшийн эрх
    • Багш нь Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 44 дүгээр зүйлд, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан  эрхийг эдэлнэ.
    • Цэцэрлэг дээр зохиогдож буй сургалт хүмүүжлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч, цэцэрлэгийн ажлын төлөвлөлт, зохион байгуулалтанд санал хүсэлт оруулна.
    • Сургалт хүмүүжлийн аливаа үйл ажиллагаа зохион байгуулахад эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын шаардлага  хангаагүй, багшаас үл шалтгаалсан байдлаар орчин бүрдээгүй тохиолдолд уг асуудлаар холбогдох ажилтан, ажиллагсдад шаардлага тавьж, төлөвлөсөн ажлаа түр хугацаагаар хойшлуулна.
    • Цэцэрлэгийн захиргаа болон орон нутгийн удирдах дээд байгууллагад тэргүүний багш ажилчдыг шагнуулахаар нэр дэвшүүлж санал оруулна.
    • Өөрийн саналаар эцэг эх, багш ажилчид, суралцагчдад сургалт зохион байгуулах тохиолдолд цэцэрлэгийн болон сургалт хүмүүжлийн ажлын цагийн боломжид тулгуурлан ажлын байраар хангуулна.
  • Багшийн үүрэг
    • Багш нь Монгол улсын Боловсролын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 44 дүгээр зүйлийн 2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.1. /2,3,4,5,6,7,8 /-д заасан үүргийг тус тус хүлээх
    • “Багшийн ёс зүйн дүрэм”-ийг чанд сахин биелүүлэх
    • Хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг үйл ажиллагаа эхлэхээс өмнө батлуулж зөвлөгөө авсан байх
    • Цэцэрлэгийн захиргаа, ЗАН, эцэг эхийн зөвлөл болон бусад олон нийтийн байгууллагаас зохион байгуулж буй сургалт хүмүүжлийн ажилд идэвхитэй оролцох
    • Даасан бүлгийн эд хогшлыг бүрэн бүтэн байлгахад анхаарч, тэдгээрийг байнга засаж сэлбэх ажлыг хийх
    • Даасан бүлгийн хүүхдийг судлах, оношлох, тэдний авьяасыг нээн хөгжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллах
    • Шөнө орой болсон хойно буюу салхи шуургатай цаг агаарын онц ноцтой үед баяр ёслолын үеийн хөл үймээн ихтэй үед хүүхдийг эцэг эх асран хамгаалагчдад заавал хүлээлгэн өгөх
    • Мэдлэг мэргэжил сургалтын арга зүйгээ байнга дээшлүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайг тогтмол үр өгөөжтэй ашиглах
    • Сургалтанд мэдээлэл харилцааны технологийг өргөн ашиглан өөрийн компьютерийн мэдлэг боловсролыг бие даан дээшлүүлэх
    • Сургалтын хэрэглэгдэхүүн тоглоом наадгайн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажиллах, тэдгээрийн төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх
    • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажил, хүүхдийн хөгжил төлөвшил, ахиц амжилтийн талаар эцэг эхэд тогтмол мэдээлэл өгч тэднийг үйл ажиллагаандаа татан оролцуулах, оролцоог нэмэгдүүлэх
    • Эцэг эх, олон нийтэд сургалт зохион байгуулах
  • Багшид хүлээлгэх хариуцлага
    • Багшийн ёс зүйн дүрэм”-ийн заалтуудыг зөрчсөн багшид “ Хөдөлмөрийн тухай хууль” , “Багшид багшлах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хасах журам”–ын дагуу хариуцлага хүлээлгэнэ..
    • .Хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт батлуулаагүй бол хичээл заасанд тооцохгүй
    • Цэцэрлэгийн захиргаа болон удирдах дээд байгууллагаас зохион байгуулсан хурал, ажил дүгнэх цуглаан, ярилцлага, онол арга зүйн сургалт, уулзалт, семинар зэргийг тодорхой шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд тухайн өдрийн ажлын цагаас хасаж тооцно.
    • Өөрийн хариуцсан анги танхимын эд хогшлыг бүрэн бүтэн байлгахад анхаарч ажиллаагүйгээс эвдэрч, үрэгдсэн бол дансны үнийг тухайн үеийн ханшинд шилжүүлэн төлүүлнэ.
    • Цэцэрлэгийн захиргаа болон удирдах дээд байгууллага олон нийтийн байгууллагаас шаардсан мэдээ, судалгаа, тайланг хугацаа хоцроосон тохиолдолд сарын цалингийн 5-10 хувийг хасна.
    • Заах арга ур чадвар, мэдлэг нь тухайн мэргэжлийн багшийн байх түвшинд хүрэхгүй байх, цэцэрлэг дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, багшийн ёс зүйн дүрмийг сахин биелүүлээгүй багшид:
  1. Эхний удаа цэцэрлэгийн удирдлагаас сануулан хугацаатай үүрэг даалгавар мэдэгдэх хуудас өгч, тайланг тавиулах
  2. Дараагийн удаа цалинг 10-20 хувиар 1-3 сар хүртэлх хугацаагаар торгох
  3. Шаардлага биелүүлээгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
    • Багш хүүхэд, эцэг эхчүүдийн дунд биеэ зөв авч яваагүй, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн, хэн нэгнийг доромжлох, зохион байгуулагдаж буй ажлыг эсэргүүцэн хамт олныг уриалж ажлаас хойш суух, биеийн амрыг харан хариуцлагаас зайлсхийсэн, удирдлагын болон хамт олны шаардлагыг биелүүлээгүй, шүүмжлэл хүлээн авахгүй, багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн багшийг хамт олны хурлаар хэлэлцэж, энэ байдал дахин давтагдвал хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
    • Багшийн ёс зүйн дүрмийг сахиж биелүүлээгүй, сургалт хүмүүжлийн ажилдаа ноцтой зөрчил гаргасан, цэцэрлэгийн захиргаа хамт олноос өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, ирцийн болон багшийн хөтөлбөл зохих бичиг баримтыг журмын дагуу хөтлөөгүй, сургалтын техник хэрэгслэлийн хадгалалт хамгаалалтанд хайнга хандсан багшид “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын дагуу хариуцлага тооцно.

Арван нэг. Туслах багшийн эрх, үүрэг

11.1. Туслах багшийн эрх үүрэг

  • Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 /2,3,4,5,6/ дахь заалтанд заасан эрх үүрэг эдэлнэ.
  • Өглөөний 7.30 цагаас оройн 18 цаг хүртэл хүүхдийн бүх үйл ажиллагааг багштай хамтран хариуцаж ажиллана.
  • Сургалт хүмүүжлийн ажил явуулах, хүүхдэд осол аюулгүй, эрүүл сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
  • Хүүхдийг асран хамгаалах талаар эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн зөвлөгөөг өгч байх.
  • Өөрийн болон бусдын хөдөлмөрийг үнэлэх хүндлэх зан үйлд суралцах, мэргэжил боловсролоо байнга дээшлүүлэх, өөрийн үйл ажиллагаандаа бүтээлч байдлаар хандах
  • Хүүхдийн ариун цэвэр, эрүүл ахуйн талаарх алдаа дутагдал, зөрчлийг биечлэн хяналт тавих, эцэг эх, асран хамгаалагчдад шаарлага тавьж зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол цэцэрлэгийн захиргаанд асуудлыг тавьж шийдвэрлүүлэх
  • Сард нэг удаа хүүхэд, эцэг эхчүүдэд хүмүүжлийн ажлыг зохион байгуулах
  • Оройн 18.30 цагт хүүхдийг бүрэн тарааж анги танхимыг цэвэрлэж жижүүрт хүлээлгэж өгнө.
  • Хүүхэдтэй холбогдох зөрчил дутагдлын талаар цэцэрлэгийн захиргаанд асуудал тавьж шийдвэрлүүлэх
  • Өөрийн ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийн талаар цэцэрлэгийн захиргаанд асуудал тавьж шийдвэрлүүлэх
  • Цэцэрлэг дээр зохион байгуулагдаж буй аливаа ажилд үнэлэлт дүгнэлт өгч ажлын төлөвлөлт зохион байгуулалтанд санал оруулах
  • Анги бүлгийн өрөө тасалгаа, ариун цэврийн өрөө болон тухайн ангид хамаарагдах бусад өрөө тасалгааны ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлыг өндөр хэмжээнд байлган ажиллана.
  • Хүүхдийг асран хамгаалах, хөгжүүлэх, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Хариуцсан ажлынхаа хүрээнд хууль тогтоомжийг биелүүлэхэд онцгой анхаарч, сахилга дэг журмыг өндөржүүлэх, ажил үүргийн хуваарийг нарийн мөрдөж ажиллах
  • Туслах багш нь ариутгах бодисыг ил байлгах, халуун хоол цай, ус зэргийг хүүхдийн хөл хөдөлгөөн дунд байлгах, хүүхдийн ойр орчимд хоол цайг аягалж таваглах, сав суулгыг хүүхдэд ойр халуун усанд угаах зэрэг ажлыг хийж үл болно

 Туслах багшид хүлээлгэх хариуцлага

 Багшийн ёс зүйн дүрэм”-ийн заалтуудыг зөрчсөн багшид “ Хөдөлмөрийн тухай хууль” , “Хөдөлмөрийн гэрээ”, “Байгууллагын дотоод журам”-д заасны дагуу хариуцлага тооцно.

  • Цэцэрлэгийн захиргаа болон удирдах дээд байгууллагаас сургалт хүмүүжлийн ажлын чиглэлээр зохион байгуулсан хурал, ажил дүгнэх цуглаан ярилцлага, онол арга зүйн хичээл, уулзалт, сургалт семинар зэрэгт тодорхой шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд тухайн өдрийн ажлын цагаас хасаж тооцно.
  • Хариуцсан анги танхимын эд хогшлыг бүрэн бүтэн байлгахад анхаарч ажиллаагүйгаас эвдэрч үрэгдсэн бол дансны үнийг тухайн үеийн ханшинд шилжүүлэн төлүүлнэ.
  • Цэцэрлэгийн эрхлэгчийн зөвшөөрөлгүй сургалтын техник хэрэгслэлийг бусдад дур мэдэн дамжуулах, эвдрэл гарсан тохиолдолд үнийг хариуцагч багшаар төлүүлнэ.
  • Багш,хүүхэд эцэг эхчүүдийн дунд биеэ зөв авч яваагүй бүдүүлэг үг хэрэглэсэн хэн нэгнийг доромжлох ,зохион байгуулагдаж буй ажилыг эсэргүүцэн хамт олны уриалж ажлаас хойш суух биеийн амрыг харан хариуцлагаас зайлсхийсэн, удирдлагын болон хамт олны шаардлагыг биелүүлээгүй, шүүмжлэл хүлээн авахгүй,багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн багшийг хамт олны хурлаар хэлэлцэж, энэ байдал давтагдаж байвал хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
  • Багшийн ёс зүйн дүрмийг сахиж биелүүлээгүй, сургалт хүмүүжлийн ажилдаа ноцтой зөрчил гаргасан, цэцэрлэгийн захиргаа хамт олноос өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй сургалт хүмүүжлийн ажлыг явуулах эрүүл ахуй, аюулгүй байдлын орчинг бүрдүүлээгүй, сургалтын техник хэрэгслийн хадгалалт хамгаалалтанд хайнга хандсан багшид “Багшийн ёс зүйн дүрэм” –ийн хүрээнд хариуцлага тооцно.

Арван хоёр. Цэцэрлэгийн няравын эрх үүрэг

Эд хогшлын бүрэн бүтэн байдал ашиглалт хадгалалт хамгаалалтад хяналт тавьж, гамтай эдлэх, сэлбэх, засварлах талаар багш ажилчдад шаардлага тавих

  • Цэцэрлэгийн өмчийг эвдэж үрэгдүүлсэн багш, ажилчдад төлбөр тавина.
  • Цэцэрлэгийн гадна, дотор тохижилт, урсгал засварын талаар цэцэрлэгийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх
  • Цэцэрлэгийн эд хогшлыг хариуцагч нэг бүрээр тооцож гарсан хохирлыг тухай бүрд нь  арилгуулах
  • Аж ахуйн ажилчдын багаж хэрэгсэл шаарлагатай материалыг цаг ямагт бэлэн байлгах
  • Цэцэрлэгийн анги танхим, коридор, ариун цэврийн өрөө, хогийн цэг, гадна бие засах байгууламж, муу усны нүхийг ариутгалын бодисоор цэвэрлүүлэх, ариутгалын бодисыг зохих журмын дагуу хадгалах
  • Цэцэрлэгийн эд хогшил, тоног төхөөрөмжийн бүртгэл, складын бүртгэлийг тогтмол хөтөлж байх.
  • Сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайн тооцоог багш бүртэй хийж ашиглалтын байдалд дүгнэлт гарган гарсан зөрчлийг тухай бүрт нь арилгуулах
  • Хүүхдийн хоолны материалыг хүүхдийн  тоо нормативт тохируулан тухайн өдрийн хоолны цэсийг үндэслэн олгоно.
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтанд анхаарч, горимын дагуу байрлуулах хүнсний эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.
  • Хариуцсан ажлынхаа хүрээнд хууль тогтоомжийг биелүүлэхэд онцгой анхаарчсахилга дэг журам, ажил үүргийн хуваарийг нарийн мөрдөж ажилах

Арван гурав. Тогоочийн эрх үүрэг

  • Тогооч нь 14 хоног тутам хоолны цэсийг шинэчлэн боловсруулж, тухайн өдрийн хоолны цэсний дагуу амт чанартай, илчлэг сайтай, хүртээмжтэй хоолоор үйлчлэх,
  • Өглөө, бага үд, өдөр, үдийн хойдох цай хоолыг товлосон цагаас хоцруулахгүйгээр бэлэн болгох
  • Гал тогооны өрөө тасалгаа, аяга таваг, сав суулга, эд хогшил тоног төхөөрөмжийн ариун цэврийг чанд сахина.
  • Хоол хүнсний материалыг аль болох хүртээмжтэй хэрэглэхэд санаачлагатай ажилах
  • Ажлын байрны хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг чанд сахиж, ариутгал, халдваргүйжилтийг байнга сахиж байх
  • Нярваас хүнсний бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авах ба шаардлага хангаагүй, муудсан, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл хариуцсан хүмүүст санал хүсэлтээ хэлэх асуудалыг шийдвэрлүүлэх эрхтэй
  • Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт 6 сар тутамд хамрагдсан байна
  • Хүүхдүүд, эцэг эх, багш, ажилчдад шинээр хийсэн хоолны талаар мэдээлэх, сурталчлах, тэдэнд хоолны талаар хичээл заах чадвартай байх
  • Эрүүл ахуйн бүрдмэл үзлэгт хамрагдаагүй ажилтныг эмчийн үзлэгт оруулж хариуг гартал ажилуулахгүй байх, өвдсөн даруйдаа эмчид үзүүлж шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй хийлгэх

Арван дөрөв. Тогоочид  хүлээлгэх хариуцлага

  • Нярваас хүнсний бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авах ба шаардлага хангаагүй, муудсан, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хүлээн авсан тохиолдолд гарах хохирлыг өөрөө хариуцна
  • Муудсан хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдийн хоол хийхийг хатуу хориглоно .
  • Гал тогоонд гадны хүн, хүүхэд, шаардлагагүй ажилчид орох, хоол идэхийг хориглох ба оруулсан тохиолдолд тогоочид хариуцлага тооцно.
  • Тогоочийн мөрдөх ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж ажиллаагүй, гал тогоонд дагаж мөрдхийг хүриглосон заалтыг зөрчсөн удаа дараагийн үзлэг шалгалтаар зөрчил дутагдлаа давтан гаргаж байвал хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Арван тав. Галч нарын эрх үүрэг

 Ээлжийн ажлаа өглөө 9 цагт хүлээн авч маргааш өдрийн 9 цаг хүртэлх хугацаанд цэцэрлэгийн халаалт, барилгын бүрэн бүтэн байдлыг хариуцна.

  • Ээлжинд гарах хугацаанд зөрчил гарсан тохиолдолд зөрчлийг арилгаж, дараагийн жижүүрт хүлээлгэн өгнө.
  • Нүүрсийг нормын дагуу ариг гамтай зарцуулж, чайнаны усыг дүүрэн байлгана
  • Нүүрс түлээ дуусахааас 7 хоногийн өмнө цэцэрлэгийн захиргаа болон няравт мэдэгдэнэ.
  • Анги танхимын халаалтыг тогтмол шалгаж тэмдэглэл хөтлөх, дулааны хэмжээ авах
  • Халаалтын хий авах цэгүүдэд тогтмол үзлэг хийж шаардлагын хэмжээнд байлгах
  • Засварын ажил хийх явцдаа анхаарал болгоомжтой байж, аюулгүй ажиллагааны дүрмийг хангаж ажиллах
  • Мэдлэг чадвараа зохих хэмжээнд дээшлүүлж бүтээлч санаачлага гаргаж хэрэгжүүлэх
  • Цэцэрлэгийн захиргаанаас зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцох
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахих
  • Хариуцсан ажлынхаа хүрээнд хууль тогтоомжийг биелүүлэхэд онцгой анхаарч, сахилга дэг журмыг өндөржүүлэх, ажил үүргийн хуваарийг нарийн мөрдөж ажиллах
  • Байгууллагын харуул хамгаалалтыг чангатгахын зэрэгцээ байгууллагын эд зүйлсийг хяналтандаа байлгаж, зориулалтын бус зүйлд зарцуулах ашиглуулахгүй байх хариуцсан эзний зөвшөөрөлгүй бусдад үл дамжуулах

Арван зургаа. Жижүүр, үйлчлэгчийн эрх үүрэг

  • Тухайн өдрийн үйл ажиллагааны талаарх тэмдэглэлийг тодорхой дэлгэрэнгүй бичих
  • Ажилласан хугацаандаа гадна үүдийг тогтмол цэвэрлэх, цэцэрлэгийн коридорт байнга чийгтэй цэвэрлэгээ хийх, хог хягдлын цэгийг цэвэрлэж, орчны бохирдлоос хамгаалах
  • Хөдөлмөрийн багаж, хэрэгслэл нормын хувцсаар хангуулах
  • Өөрийн эзэмшиж буй цэвэрлэгээний багаж хэрэгсэл болон нормын хувцсыг ариг гамтай хэрэглэнэ.
  • Цэвэрлэгээнд ариутгалын бодис заавал хэрэглэнэ.
  • Их цэвэрлэгээг 3 хоног тутам хийж чанарыг аж ахуйгаар хянуулна.
  • Хариуцсан ажлынхаа хүрээнд хууль тогтоомжийг биелүүлэхэд онцгой анхаарч, сахилга дэг журмыг өндөржүүлэх, ажил үүргийн хуваарийг нарийн мөрдөж ажиллах
  • Байгууллагын эд зүйлийг хяналтандаа байлгаж, зориулалтын бус зүйлд зарцуулах ашиглуулахгүй байх хариуцсан эзний зөвшөөрөлгүй бусдад үл дамжуулах

Арван долоо. Жижүүр, галч, үйлчлэгч нарт хүлээлгэх хариуцлага

  • Ээлжийн галч нар өглөө 7.30-д галлагаанаас бусад ажлаа жижүүрт нарийн хүлээлцүүлж өгөх ба ээлж хооронд цэцэрлэгийн өмч хөрөнгө эвдэрч үрэгдсэн гэм буруутай этгээд нь тогтоогдоогүй бол хариуцлагыг хүлээлцсэн жижүүр галчид адил тооцон төлбөр гаргуулж байгууллагыг хохиролгүй болгоно.
  • Сургалт хүмүүжлийн ажлын үеэр хариуцлага алдсан жижүүр, галч нарт эхний удаа сануулах арга хэмжээ, дараагийн удаа цалингийн 20 хүртэлх хувиар хасах, уг байдлаа давтан хариуцлагагүй хандвал хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авна.
  • Хариуцсан талбайн цэвэрлэгээг шаардлагын дагуу тогтмол чанартай хийгээгүй бол үндсэн цалинг 10-15 хувиар 1-3 сараар хасна.
  • Ажлын цагаар буюу ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн болон ёс зүйн доголдол гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
  • Өөрийн ээлжтэй үед байгууллагыг эзэнгүй орхих, ажлын байраа орхиж явахыг хориглоно. Баяр ёслол болон нийтийг хамарсан хөл үймээн ихтэй үед хараа хяналтыг өндөр хэмжээнд байлгаж, хариуцлагтай ажиллана.

Арван найм. Ажил олгогчийн эрх үүрэг

  • Ажил олгогч нь дор дурьдсан эрхтэй.
    • Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, \ 2,3,4,5,6 \-д заасан эрхийг эдэлнэ.
    • Ажил олгогч нь хууль тогтоомжинд нийцүүлэн ажилтны саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу харгиуцлага хүлээлгэх эрх эдэлнэ.
    • Хүүхдийн мэдлэг, чадвар, авьяас, бие сэтгэцийн хөгжлийн талаар бусад байгууллага, багш нар, эцэг эхээс гаргасан санал тодорхойлолттой танилцах
    • Цэцэрлэгийн үйл ажиллагаа, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал хүсэлтийг удирдах дээд байгууллагад амаар буюу бичгээр гаргах
  • Ажил олгогч нь дор дурьдсан үүрэг хүлээнэ.
    • Монгол Улсын Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1\2,3,4,5,6,7,8,9,10,11 \ -д заасан үүргийг хүлээлнэ.
    • Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, ажилтны эрүүл мэндийн хамгаалах, хөдөлмөрийн дотоод журам,  хөдөлмөрийн болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан үүргээ биеллүүлэх үүрэгтэй.
    • Удирдах дээд байгууллагаас өгсөн албан даалгавар, тоотыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, биелүүлэх, үр дүнг тооцож мэдээлэх, тайлагнах

Арван ес. Эцэг эх, асран хамгаалагчдын эрх үүрэг

 Эцэг эх асран хамгаалагчид дор дурьдсан эрх эдэлнэ.

    • Цэцэрлэгийн үйл ажиллагаа, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал хүсэлтийг цэцэрлэгийн захиргаанд амаар буюу бичгээр гаргах
    • Гэр бүл олон нийтэд зориулсан хүүхдийн чөлөөт цаг, боловсрол эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангагдах
    • Хүүхдийн хөгжлийг хангах, гэр бүлийг дэмжих олон нийтийн үйлчилгээнд хамрагдах
    • Цэцэрлэгийн бодлого, сургалт, аюулгүй байдал, боловсон хүчний асуудал хэлэлцэх гэх мэт шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох
    • Цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих сайн дурын зөвлөл, бүлгэм байгуулах
  • Эцэг эх асран хамгаалагчид дараахь үүргийг хүлээнэ.
    • Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан цэцэрлэг болон багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй
    • Эцэг эхчүүд өөрсдийн авъяас, сонирхол, чадвараа ашиглан цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцох, дэмжин туслах
    • Хүүхдийн авъяас чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, хүүхэддээ туслах
    • Эцэг эхчүүд нь байгуулалгын болон багшийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, бодлого хөтөлбөрийг сайжруулахад санал оруулах, цэцэрлэгийн зохих журам дүрмийг дагаж мөрдөх
    • Эцэг эх, багш нар хүүхдийн чадвар, ахиц, амжилт, хөгжлийн үзүүлэлтийн талаарх мэдээлэл солилцох таатай нөхцлийг бүрдүүлэх
    • Хүүхдийн хөгжлийн талаарх дүгнэлт, шаардлагатай дэмжлэг, дагалдах зөвлөгөөг хэрэгжүүлэх
    • Эцэг эх, асран хамгаалагч нь багштай байнгын харилцаатай байж, яаралтай холбогдох боломж нөхцлийг бүрдүүлэх (байгын утасны дугаар, гэрийн хаяг тодорхой байх)

Хорь . Дотоод журам хүчин төгөлдөр болох тухай

20.1. Энэхүү дотоод журмыг 2016  оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөнө

  • Энэхүү дотоод журам нь Монгол улсын хууль тогтоомжийн үндэслэлтэйгээр зохиогдсон бөгөөд байгууллага болон ажлын байран дээрх үйл ажиллагааг хэвийн явуулах,  гарсан зөрчил дутагдлыг дотоод журмын дагуу шийдвэрлэх болно.
  • Дотоод журмыг боловсруулж байгуулалгын нийт багш ажилчдын хурлаар хэлэлцүүлж тэдний саналыг тусгаж, шинэчлэн баталсан болно.
  • Дотоод журмаар зохицуулагдаагүй асуудлыг Монгол Улсын бусад хууль, эрх зүйн актуудаар зохицуулна.

БОЛОВСРУУЛСАН: АЖЛЫН ХЭСЭГ

 

Сэтгэгдэл