Танилцуулга

Эрхэм зорилго

Бид хүүхэд бүрийг аз жаргалыг мэдэрсэн хүсэл сонирхлоо дээдлүүлсэн хөгжлийн хэрэгцээгээ хангаж  чадахуйц орчинд бие дааж суралцах тоглоомоор өөрийгөө хөгжүүлэх боломжийг дэмжсэн бүтээлч,идэвхитэй хамтын үйл ажиллагааг бүрдүүлнэ.

Уриа

Хүүхэд  бүрийн хөгжлийн төлөө хамтдаа

Танилцуулга

Сумын цэцэрлэг нь 1965 онд Аймгийн Гэгээрлийн хэлтсийн 25 дугаар тушаалаар 25 хүүхэдтэй, 5 ажиллагсадтай анх байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар 5 бүлэгт 165 хүүхэд, 22 багш ажиллагсадтай, үндсэн багш 5 ба 80 хувь нь мэргэжлийн багш ажиллаж байна.

Мэнэн багт салбар бүлэгтэй.

Нийт 391,000,249,06 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Улсын төсвөөр 100% санхүүждэг жилийн төсөв 225355,8 сая төгрөгт хэлбэлздэг.

Цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 328,830,942,69 төгрөгийн өртөг бүхий 3 барилга байгууламжтай. 12,647,758,46 төгрөгийн тоног төхөөрөмжтэй.

Сургалтын үйл ажиллагаа явуулж буй барилгын хүчин чадал 75 хүүхэд хүлээн авах чадалтай стандартын бус барилгатай. 2011 онд улсын төсвөөр их засварт орж цэцэрлэг, дотуур байрын зориулалтаар ашиглалтад орсон. Хувилбарт сургалтуудыг орон нутгийн онцлогт тохируулан 2-3 багт нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчдын болон эмзэг бүлгийн хүүхдэд  сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж ирснээр хамран сургалт 81,8% -д хүрсэн.

Цэцэрлэг нь 4866,9 мэзэмшил газартай. Нам даралтын уурын зуухтай ба цэцэрлэг дотуур байрыг дулаанаар хангадаг. Төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон, интернэтэд холбогдсон. 2015 онд Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 5 сая төгрөгийн камержуулалт, тохилжилтийн ажил хийгдсэн.  Ахуйн болон ундны хэрэглээний  усыг зөөврөөр ашигладаг.

 

 

Сэтгэгдэл