Манай цэцэрлэгийн түүх

Матад сумын цэцэрлэг нь 1972 оны 5-р сард 25 хүүхдийн орон тоотой 1 бүлэгтэй байгуулагдаж байсан. Анхны эрхлэгчээр нь Б.Цэнд ажиллаж байсан байна. 1972 оны 9-р сараас 50 хүүхдийн орон тоотой 2 бүлэгтэй  болон өргөжиж эрхлэгчээр нь Ш.Жигжидсүрэн томилогджээ.Анхны хүмүүжүүлэгч багшаар Ш.Жигжидсүрэн,Ч.Жавжмаа, асрагч багшаар Д.Нэргүй, Н.Янжмаа, тогоочоор Г.Загд, няраваар Х.Шарав, угаагчаар Ц.Цэнд нар ажиллаж байсан байна.

Эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс:

  • 1972 онд Б.Цэнд
  • 1972-1978 онд Ш.Жигжидсүрэн
  • 1979-1985 Г.Уранбилэг
  • 1985-1991 Ш.Жигжидсүрэн
  • 1991-1997 Ц.Мөнхцэцэг
  • 1998-2009 Ш.Бор
  • 2009-2010 О.Баярбат

2010 оноос Р.Пүрэвдорж  ажиллаж байна.

 

Сэтгэгдэл